
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд коронавирусийн халдвар гарсантай холбоотойгоор тус шүүхийн үйл ажиллагаас маргаашаас эхлэн хоёрдугаар сарын 1-ний өдөр хүртэл зогсоожээ.
Энэ хугацаанд шүүхийн байранд хөдөлгөөн нэвтрүүлэхгүй бөгөөд шүүхэд гаргаж буй өргөдөл хүсэлтийг d_bsch_tg@shuukh.mn цахим хаягаар хүлээн авч, тухай бүрд эргэн хариу мэдэгдэнэ гэж тус шүүхийн тамгын газраас мэдээллээ.