
Ардчилсан намын даргыг тодруулах сонгуулийн санал хураалт өчигдөр явагдлаа. Саналын хуудсуудыг гараар тоолсны дараа, урьдчилсан дүнг Дотоод сонгуулийн хорооноос танилцуулсан юм. АН-ын даргын сонгуульд Х.Баттулга болон Ж.Батсуурь нар өрсөлдсөн бөгөөд Х.Баттулга 96.3 хувь 113598 нэр дэвшигчийн санал авснаар ялалт байгуулжээ. Энэ талаар АН-ын Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал "Нэрсийн жагсаалтад нийт 157455 хүний нэр бичигдсэнээс 74.9 хувийн ирцтэй буюу 117963 хүн санал өгч, сонгуульдаа оролцсон байна. Дүнг хэлэлцүүлж, тогтоол хэлбэрт шилжүүлэн АН-ын Их хуралд өргөн мэдүүлнэ. Сонгууль маш өндөр ирцтэй явагдлаа" гэв.
Дашрад дурдахад Ж.Батсуурь сонгуулийн өмнөх өдөр нэрээ татсан билээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
"Богд уул" сувиллыг хууль бусаар ашиглаж байсныг таслан зогс...
tentsver.mn | 1 цагийн өмнө





Метро барих гүйцэтгэгчийн I шатны тендерт долоон улсын 27 ко...
tentsver.mn | 2025-04-29
























