
Засгийн газраас үнийн өсөлтийг бууруулах, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний хомсдлыг зохицуулах талаар хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Тэгвэл энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сэтгүүлчдийн зарим асуултад хариулт өгсөн юм. Монголбанкны ерөнхийлөгчид хариуцлага хүлээлгэх тухай асуултад Ерөнхий сайд
Л.Оюун-Эрдэнэ “Монголбанк УИХ-ын харьяа байгууллага. Гэхдээ энэ цаг үе ямар ч төв банкны захиралд хүнд байна. Аятайхан байгаарай гэж хэлье. Эрх баригч намын даргын хувиар. УИХ-ын гишүүдийн өрөөгөөр ороод төв банкны дараагийн ерөнхийлөгч болно гээд явж байгаа нөхөд дуулдаж байгаа шүү. Залуучууд аа амбицаа татаж сураарай. Ийм нөхцөл байдал үүссэн байхад албан тушаалын дон шүгэлээд хэрэггүй. Төв банкны ерөнхийлөгч огцрохгүй. Ажлаа хийгээд явна. Авлигатай холбоотой, ажлаа хийж чадахгүй байгаа төрийн албан тушаалтанд хариуцлага тооцно. Түүнээс биш хүнд цаг үеийг сөрөөд зогсож байгаа албан хаагчаа хэнээс ч айхгүйгээр хамгаална” гэв.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
ХУУЛИЙН АЖЛЫН ХЭСЭГ ОЛОН УЛСЫН ЗӨВЛӨХТЭЙ ХАМТАРЧ АЖИЛЛАЖ БАЙ...
tentsver.mn | 11 цагийн өмнө

Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний ит...
tentsver.mn | 16 цагийн өмнө

Э.БАТШУГАР: Хариуцлагатай иргэнээ урамшуулдаг олон улсын сай...
tentsver.mn | 16 цагийн өмнө



























