
Нэр бүхий УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Прокуророос УИХ-д өргөн барихаар болсныг мэдэгджээ.
Тодруулбал, Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг, Н.Алтанхуяг, Г.Амартүвшин нарыг түдгэлзүүлэх саналыг хүргүүлэх юм.
Саналыг ажлын тав хоногт багтаан шийдэх хуультай.
Дээрх нэр бүхий гишүүдийг Хөгжлийн банктай холбоотой асуудлаар шалгахаар түдгэлзүүлэх санал гаргаж байгаа аж.