
Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар/НХААГ/-ын хоёр ажилтанг өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 26-нд АТГ-аас саатуулсан байна.
Тодруулбал, АТГ-аас тусгай ажиллагаа явуулж, тухайн ажилтнуудын гэр, албан тасалгааг нэгжсэн аж.
Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, ажилтнуудын автомашинаас бэлэн мөнгө олдсон аж. Тус ажилтнууд нь НХААГ-т 2013, 2016 онд ажилд орсон бөгөөд зургаан сарын өмнөөс шалгах процесс өрнөсөн гэх мэдээлэл байна.