
Ардчилсан намаас ээлжит мэдээлэл хийлээ. Энэ үеэр АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр "Хууль бус сунгаанаас тодорсон нэр дэвшигчийг бурхан байсан ч бүртгэх боломжгүй. Монголд хууль гэж бий. Энэ тал дээр ямар нэгэн маргаан байхгүй. УДШ-ийн баталсан дүрмийн дагуу Ардчилсан нам шинэ зохион байгуулалтад орох шаардлага байгаа" гэлээ.