
УИХ-ын гишүүн Т.Доржханд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.
Тэрбээр "Бид хэмнэж чадахгүй байна. Цаашдаа ч чадахгүй юм байна. Би ХҮН намаас ганцаараа УИХ-д суух хоёр жилийн хугацаандаа улс орныхоо хөгжилд цэцэглэлтэд оролцъё гэсэн боловч болсонгүй. Тиймд энэ 7 хоногийн пүрэв гарагт буюу тавдугаар сарын 5-ны өдрийн 12 цагт төв талбайд "Өөрсдөө өөрчил, чадахгүй бол тар" уриалгатай тайван жагсаал хийнэ. Жагсаалд залуучуудаа ирэхийг уриалж байна" гэлээ.