
Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт насанд хүрээгүй охиныг зүс таних лам автомашинд хүчирхийлсэн хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Тодруулбал, тус дүүргийн...дүгээр байрны...тоотоос 15 настай охиныг нь зүс таньдаг лам засал хийнэ гэж гэрээс нь авч яваад бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэх.
Тус мэдээллийн дагуу хэргийг цагдаагийн байгууллагаас шалгахад, Сансарын...тоотод суух Ц.Ө гэх 45 настай лам 15 настай охиныг “сэржим өргүүлэх хэрэгтэй байна” хэмээн дуудаж тус хорооны 10 дугаар байрны хажууд автомашинд хувцсыг нь тайлж хүчирхийлжээ. Дээрх хэргийг цагдаагийн байгууллагаас үргэлжлүүлэн шалгаж байна.