
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Өдөртөө Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз голын сав газраар хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
Ихэнх нутгаар хойноос секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Өдөртөө үүлшиж, ялимгүй хур тунадас орно. Салхи хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 10-12 градус, бусад хэсгээр 5-7 градус хүйтэн, өдөртөө 6-8 градус дулаан байна.