
“Атар Өргөө” хувьцаат компани тавдугаар сарын 7-ны өдөр “Атар” дугуй талхныхаа үнийг 200 төгрөгөөр нэмж, 1600 төгрөг болгожээ.
Тус үйлдвэр өдөрт 8000-9000 ширхэг “Атар” талх үйлдвэрлэж, дэлгүүрүүдэд түгээдэг байна.
“Талх чихэр” ХК мөн "Атар" талх үйлдвэрлэдэг бөгөөд тус компани өнгөрсөн дөрөвдүгээр сарын 11-ний өдөр талхныхаа үйлдвэрийн үнийг 200 төгрөгөөр нэмж, 1600 төгрөг болгожээ.