
Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат бөх, улсын арслан Э.Оюунболдоос дахин допинг илэрсэн тул улсын аварга цолыг нь хураан, барилдах эрхийг нь найман жилээр хасах шийдвэрийг МҮБХ-ноос гаргасан билээ.
Тэгвэл Э.Оюунболд Олон улсын үндэсний спортын арбитрын шүүхэд гомдол гаргажээ. Улмаар тус шүүхээс Э.Оюунболдын гомдлыг хэлэлцээд МҮБХ-ны гаргасан шийдвэрийг хүчингүй болгосон байна.
Ингэснээр улсын арслан Э.Оюунболдын барилдах эрх нээлттэй болж байгаа аж.