
Төв аймгийн Зуунмод сумын Номт багийн 28 дугаар байранд бага насны хүүхэд хагас автомат угаалгын машин дотор орж гацжээ.
Энэ тухай дуудлагыг тавдугаар сарын 15-ны өдрийн 22:30 цагт хүлээн авсан байна. Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 1 км замыг туулан очиход А /2 настай, эрэгтэй/ хагас автомат угаалгын машин дотор орж гацсан байсныг эсэн мэнд гаргаж, эцэг эхэд нь хүлээлгэн өгчээ.
Иймд иргэдийг бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхихгүй байхыг анхааруулж байна.