
Сүхбаатар дүүргийн VIII хороонд байрлах Тусгаар тогтнолын ордны арын талбайгаас нэг хүний цогцос олджээ. Уг хэргийн талаар Цагдаагийн хошууч Д.Оюунтай холбогдож тодруулахад “Тусгаар тогтнолын ордны арын талбайд хүн нас барсан тухай дуудлага мэдээллийг өнөө өглөөний 09:00 цаг орчимд бүртгэсэн байна. Цагдаагийн байгууллагаас уг хэрэгт шалгалтын ажиллагаа явуулж байгаа” гэлээ.