
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хорих 407 дугаар ангид ихэр хүүхэд мэндэлжээ.
Одоогоор эх, нярайн биеийн байдал хэвийн байгаа бөгөөд тэднийг “Нярай хүүхэдтэй эхчүүдийн байр”-нд асаргаанд авчээ.
Өнөөдрийн байдлаар тус хорих ангид нийт 200 гаруй эмэгтэй хүмүүжиж байгаа бол эдгээрээс хоёр эмэгтэй 0-4 насны гурван хүүхдийн хамт байгаа юм.
Хорих ангид ял эдэлж байгаа эмэгтэйчүүд бие давхар бол ангийнхаа эмчийн хяналтад байдаг бөгөөд амаржсан эхчүүдийг “Нярай хүүхэдтэй эхчүүдийн байр”-нд хүмүүжигч нараас тусад нь байрлуулдаг. Харин хүүхэд хоёр нас хүрвэл хүүхдийг асран хамгаалагч, ар гэрт нь өгч, ээжийг хорих анги руу шилжүүлдэг байна.