
Монгол Улсын Засгийн газар, бизнесийн төлөөллийн байгууллага МҮХАҮТ-аас жил бүр хамтран зохион байгуулдаг ТОП-100 ААН-ийг эрэмблэн нийгэм, олон нийтэд өргөмжлөн алдаршуулдаг хүндэтгэлийн үйл ажиллагаа Төрийн ордны ёслолын өргөөнд албан ёсоор эхэллээ.
Монгол Улсын эдийн засгийн гол ачааг нуруундаа үүрч буй шилдэг ААН-үүдэд цом гардуулах ёслолыг ажиллагааг МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин нээж хэлэхдээ, “2021 оны ТОП-100 ААН-ийн борлуулалтын орлого өмнөх оноос 2.8 их наяд төгрөгөөр өсөж, 35.4 их наяд төгрөгт хүрсэн”-ийг онцоллоо. Энэ нь ДНБ-ийн 80 хувьтай дүйцэж буйг тэрбээр тодотгов.