
БНХАУ-ын Эрээн хотод хоёр хоног хөл хорио тогтоожээ.
Тус хотын Шуурхай штабаас мэдээлснээр КОВИД-19-ийн хоёр тохиолдол илэрсэнтэй холбогдуулан тархалтаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор энэ сарын 10-12-ны өдрүүдэд хөл хорионы дэглэм тогтоож, хотын нийт иргэдээс шинжилгээ авахаар болсон байна.
Улмаар бага дунд сургуулиудын танхимын хичээлийг түр зогсоож, цахим хэлбэрт шилжүүлсэн байна.
Улс хоорондын ачаа тээвэр хэвийн явж байгаа ч ААНБ-ын төлөөлөгчдийг гаалийн баталгаат хашаа руу нэвтрэхийг хоригложээ.
Шинжилгээний хариунаас шалтгаалан хэвийн нөхцөлд шилжих эсэхийг шийдэх юм байна.