15 настай хүү сум алдаж аавыгаа хөнөөжээ

Admin | 2022-11-10


 

Санамсаргүй байдлаар галт зэвсэгт хүрсэн 15 настай хүү төрсөн аавыгаа буудан хөнөөсөн харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, цагдаагийн байгууллагад энэ сарын 04-ний өдрийн 19:20 цагт Ховд аймгийн Ховд сумын нутаг дэвгэрт “Хүн нас барсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. 

Дуудлагаар тус аймгийн цагдаагийн газраас шалгахад 43 настай, эрэгтэй “О” нь нохойгоо буудах зорилгоор гэрээсээ “Тоз-8” маркийн галт зэвсэг авч гарч, нохойгоо буудах гэхэд нь түүний хүү 15 настай, эрэгтэй “Т” нь нохойгоо буудаад хэрэггүй гэж галт зэвсгээс барихад гох дарагдаж, сум алджээ. Улмаар бууны сум иргэн “О”-гийн биеийн цээжний хэсэгт тусч газар дээрээ нас барсан байна. Цагдаагийн газраас хэргийн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Иймд галт зэвсэг болон түүнтэй адилтгах хэрэгсэл эзэмшдэг, харьцаж байгаа  иргэд та бүхэн галт зэвсгийн аюулгүй ажиллагааг сайтар мөрдөж, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)