ЗӨВЛӨГӨӨ: Чихэвчээр байнга юм сонсвол сонсголын мэдрэлийн хэсэг гэмтдэг

Admin | 2022-11-10


   Бид өдөр тутамдаа чихэвч зүүж дуу, хөгжим сонсох нь элбэг. Тэгвэл та дуу сонсохдоо хэр чанга сонсдог вэ? Хэт удаан хугацааны давтамжтай чанга дуу сонсох нь бидний сонсголын эрхтэнд сөрөг нөлөөтэй ажээ. Бид энэ удаагийн зөвлөгөөгөөр дуу сонсохдоо ямар хугацаагаар хэр давтамжтай сонсох нь зүйтэй талаар хүргэе.

Хүний  чихийг гадна, дунд, дотор гэж хуваадаг. Гадна, дунд чих нь дуу дамжуулах үүрэгтэй. Дотор чих дууны дамжиж ирсэн механик энергийг биологийн энерги болгож, сонсголын мэдрэлээр дамжуулах үүрэгтэй байдаг аж. Тиймээс гэнэтийн чанга чимээ сонсох, ялангуяа 85 дебицелээс илүү чанга чимээ эсвэл байнгын давтамжтай, удаан хугацаагаар хөгжим сонсоход дотор чихний сормууслаг эсүүд гэмтдэг. Өөрөөр хэлбэл сонсголын мэдрэл хэсэг гэмтэж байна гэсэн үг.

Энэ тохиолдолд эргэн төлжих боломжгүйгээр байнгын сонсгол бууралт болж үлдэх эрсдэлтэй. Гэнэт л таг дүлий болохгүй, бага багаар сонсгол буурдаг.

Гэтэл хүмүүс үүнийг анзаардаггүй. Хэсэг хугацаа өнгөрч, энгийн яриа сонсохоо больсон үед л анзаарч эхэлдэг. Чихэвч хэрэглэхэд дууны хэмийг 100 хувь гэж үзвэл 50 хувийн хэмд хамгийн дээд тал нь нэг цаг сонсох ёстой. Үүнээс чанга хэмжээгээр тохируулбал 30 минут ба түүнээс бага хугацаанд сонсох ёстой байх нь. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)