ҮЙЛ ЯВДАЛ: “Эзэн Чингис хаан урлагт” дүрслэх урлагийн үзэсгэлэн нээгдэнэ

Admin | 2022-11-10


Арваннэгдүгээр сарын 11-нд болох үйл явдлын тойм:

Нийслэлийн Хангарди ордонд 

09:00 цагт "Улаанбаатар-2023” зүүн Азийн залуучуудын наадам зохион байгуулах хорооноос Монголын спортын хороодтой Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулна.

УНТЭ-ийн Хурлын танхимд

09:00-16:00 цагт УНТЭ - Хэрх, үе судлал, үе сэргээх төв, Монголын хэрх, үе, согог заслын нийгэмлэг хамтран Гэмтэл согог судлалын 24 дүгээр олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна.

Блю скай зочид буудал "Даймонд" танхимд

10:00 цагт Улаанбаатар хот анх удаа Хотын стандарттай болж, өнгөрсөн аравдугаар сарын 1-нээс мөрдөж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан "Хотын стандартын нэгдсэн зөвлөгөөн"-ийг зохион байгуулна. 

Төрийн ордонд

10:00 цагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.

АШУҮИС-ийн төв байранд

09.00-17.00 цагт залуу эрдэмтэн, судлаачдын “Хүрэлтогоот-2022” эрдэм шинжилгээний хурал болно. 

БХЯ-нд

11:00 цагт Батлан хамгаалахын төв архив таван төрлийн лавлагааг төрийн И-Монголиа системд нэвтрүүлж буй талаар мэдээлнэ.

Театрын музейд

11:00 цагт "Хүрэн халзан хуур” музейн сан хөмрөг болон өвлөн уламжлагч нарт хадгалагдаж буй хуурын үзэсгэлэн, “Алтай” хамтлагийн тоглолт болно.

“Тайж палас”-ын “Бодэса Арт” галерейд

11:40 цагт “Эзэн Чингис хаан урлагт” дүрслэх урлагийн үзэсгэлэн нээгдэнэ.

ШУТИС-д

14:00 цагт Монгол орны гидрогеологи, инженер геологи, геоэкологийн асуудлууд" сэдэвт эрдэм шинжилгээний 30 дугаар хурал болно. 

ХӨСҮТ-д

12:00 цагт Ковидын шинэ хувилбарын эмнэлзүйн мэдээлэл, манай улсад хэвтэж эмчлүүлж буй хүмүүсийн эмнэлзүйн байдал, гэрээр эмчлэх зөвлөгөө, шинэ хувилбарын тархалт, томуу болон ковидын вакцинжуулалтын талаар мэдээлэл өгнө.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)