Согтуурсан үедээ дөрвөн давхраас үсрэхийг завдсан байна

Admin | 2022-11-10


Арваннэгдүгээр сарын 10-ны өдрийн 10:55 цагт дөрвөн давхраас хүн үсрэх гээд байна гэсэн дуудлага онцгой байдлын албанд иржээ. Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход  Ч /30 настай, эрэгтэй/ нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэр бүлийн маргааны улмаас амиа хорлох зорилгоор жижиг өрөөнийхөө хаалгаа дотор талаас нь цоожлож онгойлгохгүй байжээ. Улмаар алба хаагчид 15 минут ярилцлага хийн өөрөөр нь онгойлгуулж аюулгүй болгон Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст хүлээлгэн өгсөн байна.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)