
Арваннэгдүгээр сарын 08-ны өдрийн 13:30 цагт самарт явж байсан иргэн алга болсон тухай дуудлагыг Булган аймгийн Цагдаагийн газар хүлээн авчээ.
Тодруулбал, Булган аймгийн Сэлэнгэ сумын Тариахтай багийн “Цүүц” гэдэг газар арваннэгдүгээр сарын 4-ний өдөр 8 хүн самарт явж байснаас тухайн өдрийн 13:00 цагийн орчим иргэн Ө сураггүй болсон байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Хангал сум дахь Гал түймэр унтраах, аврах 50 дугаар анги, Сэлэнгэ сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн иргэн Ө /33 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг арваннэгдүгээр 10-ны өдрийн 08:00 цагаас 18:40 цаг хүртэл зохион байгуулжээ.
Арваннэгдүгээр 10-ны өдрийн байдлаар Сэлэнгэ сумын Тариахтай багийн “Цүүцийн зүүн салаа” гэдэг газраас зүүн хойд зүгт “Жимстэй“ гэдэг газар хүртэл 15 км явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй байна.
Эрэн хайх ажиллагааг өнөөдөр 08:00 цагт дахин эхлүүлжээ.