
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга С.Мөнхчулуун сүүлийн үед хийж байгаа хяналт шалгалт болон цаг үеийн асуудлаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Тэрээр энэ үеэр “Номин тав трейд” ХХК-ийн нийлүүлэгч талтай хийсэн “Хамтран ажиллах гэрээ”-ний зарим зүйл заалтууд нь өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох гэрээ, хэлцэл байгуулсан гэж үзэн Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 8 дахь заалтад заасны дагуу өмнөх оны борлуулалтын орлогын 6 хувьтай тэнцэх хэмжээний буюу 6.991.078.000 /зургаан тэрбум есөн зуун ерэн нэгэн сая далан найман мянга/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулан шийдвэрлэлээ.