
УИХ 2023 оны төсвийг баталлаа. Төсөв батлагдсаны дараа Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийлээ. Энэ үеэр "Ирэх жилээс хүүхдийн мөнгийг илүү зорилтот бүлгийн хүүхдүүд рүү шилжүүлж, нийт хүүхдийн 90 хувьд нь олгоно. Мөн хүүхдийн 100 мянган төгрөгийг сарын 3.5 сая төгрөгийн орлоготой өрхөд олгоно" гэв.