
Финландын Аалто их сургуулийн эрдэмтэд архины донтолтын эсрэг бугуйвч бүтээжээ. Аалто их сургуулийн эрдэмтэд стресс нь архинд донтуулах гол шалтгааны нэг гэж үзжээ. “Hento Touch” бугуйвчийг зүүснээр арьсанд зөөлөн хүрч, илж байгаа мэдрэмж авдаг ба ингэснээр дофамин, окситоцин гэх даавар ялгардаг байна. Эдгээр даавар нь хүний стрессийн түвшнийг бууруулдаг аж. “Hento Touch” бугуйвчийг удахгүй худалдаанд гаргахаар төлөвлөөд байгаа аж.
Эрдэмтэд “Hento Touch” бугуйвчийг зөвхөн архины төдийгүй тоглоомын донтолтоос урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэх боломжийг давхар судалж байна.