“Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд олон талт хамтын ажиллагаа" чуулган эхэллээ

Admin | 2022-11-13


  “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд олон талт хамтын ажиллагаа" хамтарсан багийн үндэсний чуулган Төрийн ордонд эхэллээ. Чуулганыг нээж ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар үг хэлэв. Уг чуулганаар гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хүчирхийллийн болзошгүй эрсдэлтэй гэр бүлийг илрүүлэх, хүчирхийллийн хохирогчид үйлчилгээ үзүүлэх, хамгаалах чиг үүрэг бүхий улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 735 хамтарсан багийн 800 гаруй төлөөлөгчид оролцож байгаа аж. 

Чуулганаар хамтарсан багуудын чадавхыг улам бэхжүүлэх, гишүүдийн ажлын хуваарийг тодорхой болгож, энэ хүрээнд үйл ажиллагааны санхүүжилтийг шийдвэрлэх зэрэг асуудлуудыг хэлэлцэх байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)