
Өнөөдрийн хуралдаанд ХЗДХЯ-наас боловсруулж байгаа аялал, жуулчлалын тухай хуулийн анхдагч хуулийн төслийн үзэл баримтлалын талаар танилцуулга хийлээ. Ерөнхий сайд 2023 оныг Монголд зочлох жил болгон зарласантай холбогдуулан хэрхэн их жуулчин татдаг, ДНБ-ийн 30 хүртэлх хувийг үйлдвэрлэдэг салбар болгох вэ гэдэгт гол чиглэлээ хандуулж, аялал жуулчлалын тухай хуулийн төслийг боловсруулж байна.
Ирэх долоо хоногт засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэж байна.
Монгол Улсад ирэх аялал хамгийн хямд байх, ирсний дараа жуулчдад үзүүлдэг соёлын болон бусад бүтээгдэхүүний нэр төрлийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд түлхүү анхаарч байна.
Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хоёр том хүндрэл байна.
Нислэгийн давтамж, тийзний үнэ болон монголд ирэх визийн нөхцөл, хөнгөлөлтийн асуудал.
Тиймээс нислэгийн давтамжийг нэмэгдүүлэхэд агаарын тээврийн салбарт ажиллаж байгаа ААН-үүдэд төрөөс бодлогоор дэмжлэг үзүүлэх талаар хуульд тусгасан.
Визний хөнгөлөлтийг эргэн харж, визгүй зорчуулдаг улс болно. Хамгийн олон улс орны иргэдийг визийн шаардлагаас хөнгөлж, визгүй зорчуулдаг улс болно. Улс орнуудын жагсаалтыг ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд танилцуулна.
Аймаг, орон нутгууд аялал жуулчлалын салбарын аяллын маршрут, аялал жуулчлалын отгуудыг орон нутагт шилжүүлэх замаар төлөвлөгөөт аялал жуулчлалыг орон нутагт эрхийг өгөх замаар шийдвэрлэнэ.
Манай улсад ирж буй жуулчдад татварын буцаан олголт өгдөг тогтолцоог бий болгоно.
Мөн энэ хуультай хамт цэнгээнт аялал жуулчлалыг дэмжсэн морин бооцоот уралдаан, тааварт тоглоомын тухай хуулийг багц хэлбэрээр өргөн барина.