
Олон улсын эрдэмтэд Wi-Fi сүлжээ нь ялангуяа хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүдэд хортой нөлөө үзүүлдэгийг нотолсоор байна. Түүнчлэн мэдрэл, нөхөн үржихүйн өвчлөлд хүргэж, тархины үйл ажиллагааг удаашруулж, зүрхэнд дарамт үүсгэн хорт хавдрын эрсдэлийг нэмэгдүүлдэг гэжээ.
Тэгвэл Wi-Fi төхөөрөмжийг яагаад унтраах ёстой вэ?
-Нойр хулжаана
Унтахынхаа өмнө гар утсаар тоглох, Wi-Fi орчинд интернет хэрэглэх зэрэг нь нойргүйдэлд хүргэдгийг 2007 онд эрдэмтэд баталжээ. Ялангуяа Wi-Fi сүлжээний цахилгаан соронзон цацрагийг салгалгүйгээр шөнөжин асаалттай байлгах нь хүний тархинд асар их дарамт үүсгэдэг байна.
-Урагт муугаар нөлөөлнө
Wi-Fi сүлжээний цацрагт өртөх нь хэвийн эсийн хөгжил, ялангуяа ургийн хөгжилд саад болдог байна. Тиймээс жирэмсэн эхчүүдэд онцгой хор нөлөөтэйг сэрэмжлүүлжээ.
-Эсийн өсөлтийг удаашруулдаг
Данийн ахлах ангийн сурагчид нэгэн сонирхолтой судалгаа хийжээ. Тэд утасгүй интернетийн сүлжээ бүхий өрөөнд ургамал тавьж, мөн яг ижилхэн ургамлыг ямар ч сүлжээгүй өрөөнд байлгасан байна. Арав хоногийн дараа WiFi бүхий өрөөнд байсан нь хатаж хорчийсон бол эрүүл өрөөнд үлдээсэн цэцэг сагсайтлаа ургасан байжээ. Wi-Fi сүлжээ эсийн хөгшрөлтийг түргэсгэдэг гэдгийг эндээс харж болно.
-Тархины үйл ажиллагааг удаашруулдаг
Данийн сурагчдын хийсэн туршилтын дараа эрдэмтэд Wi-Fi сүлжээний цацрагийн хор нөлөөг судалж эхэлжээ. Эрдэмтэд арав гаруй жил утасгүй интернетийн сүлжээг идэвхтэй ашигласан хүмүүсийн тархины хорт хавдраар өвчлөх эрсдэл хоёр дахин их байгааг тогтоосон байна.
-Үргүйдэлд хүрэх эрсдэлийг нэмэгдүүлдэг
Зөвхөн гар утас, компьютер гэлтгүй Wi-Fi сүлжээний орчин өөрөө эр бэлгийн эсийг саармагжуулдаг болох нь туршилтаар батлагджээ
-Төрөлтөд нөлөөлнө
Зохиомлоор үр суулгасан хулганыг 45 хоногийн турш WIFi орчинд байлгахад стрессийн төвшин хоёр дахин нэмэгдэж, зулбажээ.
-Хорт хавдар үүсгэх магадлалтай
Цахилгаан соронзон орон, цацраг идэвхт туяа хорт хавдрын эрсдэлийг нэмэгдүүлж болохыг амьтан дээр хийсэн судалгаагаар баталсан туршилт олон. 21 настай нэгэн эмэгтэй утсаа байнга энгэрийнхээ халаасанд хийж явдгаас болж хөхний хорт хавдар туссан жишээ бас байдаг аж.
Иймд эцэг эхчүүд үр хүүхэд, өөрсдийнхөө эрүүл мэндэд анхаарч хэрэглээгээ хязгаарлая. Шаардлагагүй үедээ WiFi төхөөрөмжөө унтрааж байгаарай.