
Арабын Нэгдсэн Эмират улсын Абу Даби хотод жюү жицүгийн таван төрлийн ДАШТ энэ сарын 11-19-нд үргэлжилж байна. Тэмцээнд улсаа төлөөлөн 100 гаруй тамирчин оролцож байгаагаас өсвөр насны тамирчид 30 гаруй медальтай эх орондоо ирлээ. Тэмцээнд Ид шидийн орон дахь "Magic-13", "Өнөр бүл" хүүхдийн төвийн "Almightly", "Баялаг", "Говь пантера", "Unique" зэрэг олон клубийн тамирчид оролцов.Тэднийг Монголын Жюү Жицүгийн холбоо, клубийнх нь тамирчид, гэр бүлийнхэн нь угтан авсан юм.