Гурван аймгийн нутагт газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгджээ

Admin | 2022-11-17


Баян-Өлгий, Хөвсгөл, Дорноговь зэрэг гурван аймгийн нутагт газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгджээ.
Тодруулбал Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 5 дугаар багийн “Бор бургас” гэдэг газар арваннэгдүгээр сарын 17-ны өдрийн 10:47 цагт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж иргэдэд бага зэрэг мэдрэгдсэн байна.  Харин Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Хачим” гэдэг газар мөн өдрийн 14:16 цагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. 
Энэ сарын 18-ны өдөр Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Халив багийн “Урт хөв” гэдэг газар 03:16 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон бөгөөд ямар нэгэн хохирол учраагүй байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)