
Хөгжлийн банкны зээлдэгч "Эрэл" ХХК-д холбогдох шүүх хурал өнөөдөр болох байсан ч дахин хойшиллоо.
Хариуцагч Б.Эрдэнэбат нь хуралдаанд биечлэн оролцох боломжгүй тул шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргажээ.
Шүүгч хүсэлтээс татгалзан хурлыг үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн ч "Эрэл"-ийн өмгөөлөгчид шүүгчээс татгалзах хүсэлт гаргав. Ерөнхий шүүгчээс хуралдааныг үргэлжлүүлэх санал гаргасан ч ХУД-ийн ерөнхий шүүгч нь гадуур ажилтай байжээ. Иймд маргаашдаа танилцуулан шүүх хурлыг товлохоор шийдвэрлэв.
Өнөөдрийн байдлаар Хөгжлийн банканд "Эрэл" ХХК-ийн зээлийн өрийн үлдэгдэл 197 тэрбум ₮ байна.