
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн уулархаг нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -18 -20 градус, бусад хэсгээр -12 -14 градус, өдөртөө -3 -5 градус хүйтэн байна.