
УИХ-ын гишүүн, Хөгжлийн банкийг Хянан шалгах Түр хорооны дарга Б.Энхбаяр "Хөгжлийн банкийг шалгах УИХ-ын Түр хорооноос зохион байгуулах нотлох баримтыг шинжлэн судлах анхны сонсгол өнөөдөр 09 цагаас эхэлж МҮОНТ-ийн мэдээний сувгаар шууд дамжуулан ард иргэддээ хүргэнэ. УИХ бол ард түмний төлөөллийн дээд байгууллага мөн бөгөөд хуулийн хэрэгжилт, ард түмний мэдэх эрх, хүний эрх, шударга ёсны чөлөөт индэр, ардчилсан ёс, Үндсэн хуульт ёсны баталгаа мөн. Энэ удаагийн сонсгол 1 дүгээр сарын 16-20, 2 дугаар сарын 6-10, 3 дугаар сарын 13-17-ны өдрүүдэд зохион байгуулагдаж УИХ-д 4 дүгээр сард тайлангаа тавина. Уг сонсголыг УИХ-ын Хяналт шалгалтын тухай хуульд заасны дагуу зохион байгуулна. Сонсголыг хий хоосон улс төржилт, дэг журамгүй “циркийн тайз”, “алиалагчид”-ын цуглуулга болгохгүй байхад анхаарч, зөвхөн хяналт шалгалтын үр дүнгээр илэрсэн, цугларсан нотлох баримтыг үнэлж, холбогдох гэрчийг асууна" гэв.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
ХУУЛИЙН АЖЛЫН ХЭСЭГ ОЛОН УЛСЫН ЗӨВЛӨХТЭЙ ХАМТАРЧ АЖИЛЛАЖ БАЙ...
tentsver.mn | 11 цагийн өмнө

Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний ит...
tentsver.mn | 15 цагийн өмнө

Э.БАТШУГАР: Хариуцлагатай иргэнээ урамшуулдаг олон улсын сай...
tentsver.mn | 15 цагийн өмнө



























