Н.БАТБАЯР: Саппорогийн уулзварыг Хөгжлийн банкны санхүүжилтээр шинэчлээгүй бол өнөөдөр хүнд байдалтай байх байсан

Admin | 2023-02-06


   Хөгжлийн банкны нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны сонсгол үргэлжилж байна.  Улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр санхүүжсэн төслийн үр дүнгийн талаар Эрчим хүчний яам, Барилга, хот байгуулалтын яамны асуудлыг хэлэлцэж байна. Үүнтэй холбоотойгоор гэрчээр оролцож буй Эдийн засаг хөгжлийн сайд асан Н.Батбаяр "Улаанбаатар хотод “Гудамж” төслийг хэрэгжүүлээгүй бол өнөөдөр төсөөлөхийн аргагүй хүнд байх байсан. Төслийн хүрээнд 33 уулзвар ашиглалтад орсон. "Эр зоригийн уулзвар" нэртэй байсан Саппорогийн уулзварыг шинэчилсэн, "Эв нэгдлийн уулзвар" болгосон. Богд уулын арын хаагдсан замыг 50 жилийн дараа Хөгжлийн банкны санхүүжилтээр хийсэн. Төсвийн мөнгийг талаар үрсэн юм байхгүй. Чингис бондын хөрөнгөөр Чингис хаан нэртэй онгоцыг худалдаж авсан. Монгол Улс анх удаа өөрийн өмчлөлийн онгоцтой болсон. Өмнө дандаа түрээсийн онгоцтой байсан. Энэ мэтчилэн ярих олон ажил хийсэн" гэв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)