
Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс "Ажнай" Д.Бат-Эрдэнэд хилийн хориг тавих талаар хэлэлцжээ. Д.Бат-Эрдэнийг Өмнөговь аймагт байрлах жижиг "Тавантолгой" ХК-ийн нүүрсний хулгайн хэрэгтэй холбогдуулан Эрүүгийн хуулийн 17.4-ийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэрэг үүсгэж, яллагдагчаар татжээ. Улмаар түүний хамаарал бүхий хүмүүсийг эхнээс нь шалгаж, саатуулаад байгаа аж.