
“Эрдэнэс Тавантолгой” ХК Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан-Овоо, Сийрст, Билгэх багийн малчин айл өрхүүдийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, өвлийг өнөтэй давахад дэмжлэг болгон малын хороо бууц түрж, тэгшлэх, цэвэрлэх ажлыг 2024 оны 9 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлүүллээ.
Уг ажлыг компаниас жил бүр нийгмийн хариуцлагын хүрээнд уламжлал болгон гэрээт болон туслан гүйцэтгэгч компаниудтайгаа хамтран гүйцэтгэж ирсэн. Энэ жилийн хувьд дээрх гурван багийн нийт 90 малчны хороо бууцны хөр хөрзөнг ховхлох, цэвэрлэх, шороон овоолго хур хогыг түрж тэгшлэх ажлыг гүйцэтгэнэ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Ноолуурын ханш килограмм нь 230 мянган төгрөгт хүрлээ
tentsver.mn | 2022-03-13











Ярилцлага
Ц.ГАНЗОРИГ: Хоёр жилийн дараа анхны жуулчин Дани улсаас ирлэ...
tentsver.mn | 3 Жилийн өмнө








