
Орхон аймаг дахь ШУТИС-ийн харьяа “Эрдэнэт” дээд сургуулийг уул уурхай, технологийн чиглэлээр төрөлжүүлэн хөгжүүлэх ажлыг БШУЯ, “Эрдэнэт” ТӨҮГ-тай хамтран хэрэгжүүлэхээр болж дөрвөн жилийн хугацаатай санамж бичиг байгууллаа.
"Эрдэнэт" сургууль нь Эрдэнэт үйлдвэрт ажиллах хүч бэлтгэх суурь болдог. Төгсөгчид 3.2-оос дээш голч дүнтэй бол үйлдвэрт шууд ажилтан болдог байна. Улсын хэмжээнд Хүдрийн металлургийн хөтөлбөр ганцхан байдаг нь энэ сургуулийнх юм. Цаашид ШУТИС-тай харилцан зөвшилцөж, гурван хөтөлбөрийг 100 хувь сургуульдaa нутагшуулахаар төлөвлөжээ. Өөрөөр хэлбэл, тухайн гурван хөтөлбөрөөр цаашид ШУТИС давхар мэргэжилтэн бэлтгэхгүй гэсэн үг юм.
Хамтын ажиллагааны хүрээнд:
- Богино, дунд, урт хугацааны үйл ажиллагааны төлөвлөлт хийх,
- Шаардлагатай хөрөнгө оруулалтыг төсөвлөх,
- Багш, ажилтны нийгмийн баталгааг хангах,
- Оюутнуудад дэмжлэг үзүүлэх
- Эрх зүйн орчныг бүрдүүлэхэд хамтран ажиллах зэрэг зорилтуудыг тусгасан байна.
Эх сурвалж: БШУЯ
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
“Дүрмээ мөрдье” нэгдсэн арга хэмжээний нээлт боллоо
tentsver.mn | 19 цагийн өмнө


Г.ЗАНДАНШАТАР: Төрийн үрэлгэн зардлаа багасгаж, төр өөрөө бү...
tentsver.mn | 21 цагийн өмнө



























