
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Замын-Үүд авто замын боомтын үйл ажиллагааг сайжруулах, ачаа тээврийг эрчимжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан танилцууллаа.
Тэрбээр, Замын-Үүд, Эрээн авто замын боомтоор тээвэрлэлт эхэлснээс хойш энэ сарын 25-ны байдлаар чингэлэг солилцох талбайгаас 816 чингэлгээр 13,496 тонн чаа татаж авчээ. Мөн чингэлгийн тоог нэмэх талаар Хятадын талтай яриа хэлэлцээ хийж буй.
Замын-Үүд боомтын ачаа тээврийн ачааллыг бууруулах, хуваалцах үүднээс одоо ажиллаж байгаа Гашуунсухайт, Ханги, Булган боомтоор импортын ачаа барааг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа аж.
Мөн Ханги-Мандал боомт дээр чингэлэг солилцох талбай байгуулах боломжийг судалж байна гэсэн мэдээлэл өгөв.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
ГАМШГААС ХАМГААЛАХ БЭЛЭН БАЙДЛЫН ҮЗЛЭГТ ДУЛААНААР ХАНГАХ АЛБ...
tentsver.mn | 2025-04-25





























Туул усан цогцолбор 50-100 сая метр.куб ус хуримтлуулах хүчи...
tentsver.mn | 2025-04-07
