Цэцэрлэгүүд холимог бүлгээр зарим хүүхдээ үргэлжлүүлэн хүлээн авна

Admin | 2021-12-06


Цэцэрлэгүүд 2022 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийг дуустал холимог бүлгээр зарим хүүхдээ үргэлжлүүлэн хүлээн авна.

ЕБС-ийн сурагчдын амралтын үеэр эцэг эхчүүд цэцэрлэгийн хүүхдээ ах, эгч нартай нь гэртээ байлгах сонирхол их байдгаас цэцэрлэгийн ирц нэлээд буурдаг.

Цэцэрлэгт хамрагдаж байгаа 4 болон 5 настай хүүхдүүдээ эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь гэртээ харах боломжгүйгээс хүүхэд гэртээ асран хамгаалагчгүй үлдэх эрсдэлтэй. Амьдралын орчин нөхцөл тааруу, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг цэцэрлэгт үргэлжлүүлэн хүлээн авах зохицуулалтыг хийж байна.

Хэрэв Та хүүхдээ энэ хугацаанд цэцэрлэгт нь заавал явуулах шаардлагатай гэж үзвэл одоо хамрагдаж буй цэцэрлэгийнхээ багшид хүсэлтээ хүргүүлээрэй.

Энэ хугацаанд цэцэрлэгүүд ковидын үеийн халдвараас сэргийлэх дэглэмийг баримтлан, түр журмыг хэрэгжүүлж ажиллана.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)