
Тус цэцэрлэг нь СӨБ-ын сургалтын хөтөлбөр болон Монтeссори арга зүйг хэрэгжүүлдэг төрийн өмчийн цэцэрлэг юм. Мөн тогтвортой хөгжлийг дэмжигч олон улсын "Эко" сургууль /цэцэрлэг/ хөтөлбөрийн Хүрэл гэрэгэ өргөмжлөлт цэцэрлэг болж, эко амьдралын ойлголт, мэдлэг мэдээллийг хүүхэд багачууд, эцэг эхчүүд, олон нийтэд уриалан ажиллаж байна. Төв болон салбар цэцэрлэгүүдтэй ба нийт 6 бүлэгтэй. Үлгэр жишээ гэр бүлэг бүхий ёс заншлын өргөөтэй. Гэр цэцэрлэгийг бүрэн тохижуулж, хүүхэд багачуудад монгол уламжлал, ёс заншлаа суралцах орчин бүрдүүлэн ажиллаж байна.