
Олон улсын дунд сургуулийн сурагчдын гэрэл зургийн "HIGASHIKAWA Youth Fest"-д монгол сурагчид тэргүүн байр эзэлжээ. Хоккайдо мужийн Хигашикава хотноо долоо дахь жилдээ зохион байгуулагдсан тус тэмцээнд Баян-Өлгий аймгийн Дарын цогцолбор сургуулийн сурагчид тэргүүн байр эзэлсэн байна. Энэ жилийн уралдаан "Холбоос" гэсэн сэдэвтэй зохион байгуулагджээ.