
ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир, техник спорт хорооны тамирчин, ОУХМ Х.Болортуяа Дэлхийн чансааны оноо олгох “Яшар Догу, Вэхби Эмре, Хамит Каплан”-ы нэрэмжит бөхийн төрлүүдийн олон улсын тэмцээний чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд мөнгөн медаль хүртлээ.
Тус тэмцээн энэ сарын 24-27-ны өдрүүдэд Турк улсын Стамбул хотноо зохион байгуулагдсан юм