Монголын эдийн засгийн форум ТББ-ын Удирдах зөвлөлийн хурал өнөөдөр тус зөвлөлийн тэргүүн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн өрөөнд болжээ. Төр засаг, хувийн хэвшил, иргэний нийгэм, эрдэмтэн судлаачдын төлөөллийг оролцуулсан Монгол Улсын хөгжлийг хурдасгах зорилго бүхий “Монголын эдийн засгийн форум-2022” дөрөвдүгээр сарын 7-8-нд болно. Энэ удаад Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх хүрээнд тус чуулганыг зохион байгуулахаар шийдвэрлээд байна.
"Шинэ сэргэлтийн бодлого" нь төр-хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын идэвхтэй түншлэлд тулгуурлан Монгол Улсын эдийн засгийн харaат бус, бие даасан байдлыг бэхжүүлэх, коронавируст халдварт цар тахлын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлийг цаг алдалгүй шийдвэрлэж, "Алсын хараа-2050" урт хугацааны хөгжлийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх суурь нөхцлийг бүрдүүлэхэд чиглэсэн дунд хугацааны зорилтот хөтөлбөр юм.
“Монголын эдийн засгийн форум” чуулга уулзалтаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийн өмнө тулгамдаж буй асуудал, шийдлийн талаар ярилцаж дотоод, гадаадын төлөөллийн нээлттэй оролцоотойгоор нэгдсэн ойлголтод хүрэх хэлэлцүүлгийг өрнүүлдэг уламжлалтай.
Чуулга уулзалтыг угтаж “Шинэ сэргэлтийн бодлого”-ын зургаан зорилт тус бүрээр дараах хуваарийн дагуу урьдчилсан хэлэлцүүлгүүд зохион байгуулна.
Үүнд:
1. Эрчим хүчний сэргэлт 2022.03.21
2. Боомтын сэргэлт 2022.03.22
3. Аж үйлдвэржилтийн сэргэлт 2022.03.24
4. Хот, хөдөөгийн сэргэлт 2022.03.25
5. Ногоон хөгжлийн сэргэлт 2022.03.28
6. Төрийн бүтээмжийн сэргэлт 2022.03.29
Дээрх урьдчилсан хэлэлцүүлгийг төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшил, их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, олон улсын байгууллагын төлөөллийг оролцуулан салбарын яамд зохион байгуулна. Эндээс гарсан санал, зөвлөмжийг дөрөвдүгээр сарын 7-8-ны өдөр зохион байгуулагдах “Монголын эдийн засгийн чуулган-2022”-ын үеэр мөн хэлэлцэх юм.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Хүүхдийнхээ амралт чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүү...
tentsver.mn | 16 цагийн өмнө
УИХ дах Ардчилсан намын бүлэг: “Ардчилсан сонгууль: Алдаа, с...
tentsver.mn | 20 цагийн өмнө
УИХ-ын гишүүд Цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих ангид а...
tentsver.mn | 23 цагийн өмнө
Засгийн газар хиймэл оюунд суурилсан мэдээллийн хөтчийг сург...
tentsver.mn | 2024-10-30
Ноолуурын ханш килограмм нь 230 мянган төгрөгт хүрлээ
tentsver.mn | 2022-03-13
Сэтгэцийн эмч П.ЭНХ-УЧРАЛ: Нойргүйдэл эцэстээ нас богиносохо...
tentsver.mn | 2 Жилийн өмнө