
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд 2022 оны гуравдугаар сарын 07, 08-ны өдөр ирсэн дуудлага, мэдээллийг харьцуулан танилцуулж байна.
Тодруулбал, 07-нд гэр бүлийн хүчирхийлэл 147 бүртгэсэн бол эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр 205 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Мөн энэ өдөр согтуугаар автомашин жолоодсон зөрчил өмнөх өдрөөс 39-өөр өссөн байна. Эрүүлжүүлсэн хүний тоо мөн адил нэмэгджээ.