
Найруулагч Ж.Сэнгэдоржийн бүтээл “Худалдагч охин” киноны гол дүрд тоглосон залуу жүжигчин Б.Баярцэцэгийн талаарх сонирхолтой баримтуудыг хүргэж байна. Тэрбээр анхны киноныхоо дүрээр Японы Осакагийн кино наадмаас шилдэг эмэгтэй гол дүрийн шагнал хүртсэн юм.
Жүжигчин Баянгэрэлийн Баярцэцэгийн тухай сонирхолтой баримтууд:
- Осакагийн Азийн кино фестивалийг 17 дахь удаагаа зохион байгуулж буй Азидаа нэртэй өндөр зэрэглэлийн фестивалийн болж өндөрлөлөө. Уг фестиваль 2022 оны гуравдугаар сарын 10-наас 20-ны өдрүүдэд Япон улсын Осака хотноо болж, шилдэг бүтээлийн эздээ шалгаруулжээ. Энэ удаа нийт 31 орны 954 кино бүтээл Осакагийн кино фестивальд өрсөлдсөн байна. Фестивалийн уралдаант хэсэгт шилдэг 15 киног сонгон шалгаруулсны нэг нь Б.Баярцэцэгийн гол дүрд нь тоглосон “Худалдагч охин” кино байсан юм.
- Түүний хувьд СУИС-ийн жүжигчний ангид элссэн ч нэгдүгээр дамжаанаасаа гарсан байна. СУИС-иас гарсныхаа дараа бизнес хийж эхэлсэн аж.
- Түүнийг “INSTAGRAM” хаягийг нь 123 мянган хүн дагадаг байна.
- Тэрбээр КNOWMADZ буюу MLM бизнесийн гишүүн юм.
- Б.Баярцэцэг эрх чөлөөтэй, тайван амьдралд дуртай ба дуу хөгжим түүний хувьд амьдралынх нь чухал хэсэг гэнэ. Тэрбээр “Downtown baby” дууны коверыг Batu-тйа хамтран дуулсан байна.
- Өдгөө 22 настай Б.Баярцэцэг өмнө нь “YZ tv”-д байсан. Олон, олон сонирхолтой контентоороо олны талархлыг ихэд хүлээсээр байдаг билээ.
- Б.Баярцэцэгийн хувьд “Худалдагч охин” киноны гол дүрд тоглох бодол байгаагүй. Киноны эхэнд гардаг Номунаа гэдэг эмэгтэйн дүрд тоглохыг хүсээд проб өгсөн. Гэтэл Ж.Сэнгэдорж найруулагч “Энэ хэсгийг бэлдээд, тоглоодох” гээд “Худалдагч охин” киноны хэсгийг надаар тоглуулсан. Тэгээд гол дүрд тоглох боломжтой болсон гэж мэдээлж байсан юм.
А.МӨНХНАРАН
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Он гарсаар ой, хээрийн 87 удаагийн гал түймэр бүртгэгдсэн нь...
tentsver.mn | 32 минутын өмнө

Улс төр
Ерөнхий сайд аж үйлдвэржилтийн зарим томоохон төсөл, үйлдвэр...
tentsver.mn | 35 минутын өмнө

Нийгэм
Ирэх сараас 10-аас дээш жилийн насжилттай, техник хяналтын ү...
tentsver.mn | 38 минутын өмнө

Нийгэм
Монгол, Унгар хоёр улс аялал жуулчлалын салбарт хамтын ажилл...
tentsver.mn | 40 минутын өмнө











Эдийн засаг
Хүннү хотод шинээр байгуулах логистик, ХАБЭА-н талаар уулзаж...
tentsver.mn | 2025-05-04














Эдийн засаг
Метро барих гүйцэтгэгчийн I шатны тендерт долоон улсын 27 ко...
tentsver.mn | 2025-04-29

