
Насанд хүрээгүй хүүхдийн биеийг үнэлүүлж байсан этгээдийг цагдаагийн байгууллагаас саатууллаа.
Тодруулбал Н гэгч нь бусадтай бүлэглэн насанд хүрээгүй Э-г энэ оны гуравдугаар сарын 05-ны өдрөөс хойш олон нийтийн сүлжээнд “САНХҮҮ АВНА” гэх зар байрлуулж бусдад хүчээр биеийг нь үнэлүүлсэн үйлдлийг илрүүлэн хэрэг бүртгэлийн хэрэг нээж холбогдогч этгээдийг шүүгчийн зөвшөөрөлгүйгээр баривчлах арга хэмжээ авсан байна.