
Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутагт өчигдөр 03:44 цагт “Эрэгтэй хүн нас барсан байна” гэх мэдээллийн дагуу тус аймгийн цагдаагийн газраас шалгахад 36 настай, эрэгтэй Ж-г хамт архидан согтуурсан 36 настай, эрэгтэй Ч нь биеийн хэсгүүдэд хайчаар дүрж, амийг нь хохироосон хэргийг шуурхай илрүүлэн шалгаж байгаа аж. Мөн Архангай аймгийн Өндөр-Улаан сумын нутагт өчигдөр 47 настай эмэгтэй Д гэрийнхээ гадаа хоолой хэсэгтээ зүсэгдсэн шархтай нас барсан байжээ. Тодруулбал, хохирогчийн нөхрийн хамаатан болох 38 настай, эрэгтэй М гэгч нь амийг нь хохироож, хэргийн газраас зугтаж, эзэнгүй айлын байранд өөрийгөө хэвлийн тус газраа гурван удаа хутгалсан шархтай байхад нь баривчилжээ. Улмаар шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа юм байна.