
Монголын Залуучуудын холбооны байрыг зориулалтын бусаар ашиглаж байгаа асуудал яригдах болсон. Үүнтэй холбоотойгоор иргэд эмнэлэг болгох санал ч гаргаад байгаа. Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МЗХ-ны байрыг хууль бусаар ашиглаж мөнгө завшсан байж болзошгүй хэмээн АТГ-т хандсан байна. МЗХ-ны байрны асуудал 2019 оноос эхэлсэн бөгөөд тухайн үед дөрвөн давхар уг байрны нэг давхарт холбоо үйл ажиллагаа явуулж байжээ. Үлдсэн давхарыг түрээсээр ашиглаж байсан аж.