
Дорнод аймгийн Хэрлэн сумын нэгдүгээр багийн “Хэрлэн” голын усанд эрэгтэй хүний цогцос байна гэсэн дуудлагыг өчигдөр буюу тавдугаар сарын 12-ны өдрийн 16:45 цагт Онцгой байдлын газарт ирүүлжээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 3 км зам туулан очиход Булган сумын харьяат иргэн Д /65 настай, эрэгтэй/ Хэрлэн голд живж нас барсан байсан тул цогцсыг гаргаж тус аймаг дахь Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.
Иргэдийг гол усны болзошгүй аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.