Чех улстай хамтран оюутан солилцоог 20 сарын хугацаатай хэрэгжүүлнэ

Admin | 2022-05-25


Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ян Витопилыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар хоёр тал Боловсрол, шинжлэх ухааны яам, Чех улсын Боловсрол, залуучууд, спортын яам хоорондын хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэх ажлуудыг эрчимжүүлэхээр харилцан ярилцсан байна.

Яамд хоорондын хэлэлцээрийн хүрээнд хоёр улсын төрийн өмчийн дээд боловсролын байгууллагын бакалавр, магистр, докторын түвшинд суралцаж буй оюутан солилцоог 20 сарын хугацаатайгаар хэрэгжүүлэх, монгол хэл, слав судлалын чиглэлээр зуны сургалтад 4 хүртэлх тэтгэлгийг олгоно.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)