
Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулгад ирэх даваа эрүүгийн хэрэг үүсгэх талаар мэдээлэл байна.
Учир нь АТГ-аас Х.Баттулгыг "Пирамид Орд" гэдэг компанийн Хөгжлийн банкнаас авсан зээлийн асуудалд холбогдуулан шалгаж байсан. Тус компани нь 2018 онд Хөгжлийн банкнаас 15 тэрбум төгрөгийн зээл авсан байдаг. Зээл авахдаа МоАХ-ны нэр дээр бүртгэлтэй газрыг барьцаалсан гэдэг. Тухайн үед МоАХ-ны ерөнхийлөгчөөр Х.Баттулга ажиллаж байсан юм. Уг компанитай холбоотой хэргийг шалгах явцад зээлийг зориулалтын бусаар ашигласан, барьцаа хөрөнгө хангалтгүй зэрэг зөрчил илэрсэн байна. Тиймээс Х.Баттулгад эрүүгийн хэрэг үүсгэж шалгах бололтой.
Түүнтэй хамт МоАХ-ны Удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга Г.Байгальмаад мөн эрүү үүсгэн шалгах аж. Түүнчлэн ТОСК болон “Шинэ Яармаг” төслийн чанаргүй зээлийн асуудалд тэрбээр асан нэр холбогдоод байгаа. Уг төслийн оролцогч, түүний зөвлөхөөр ажиллаж байсан Ц.Ууганбаярын “Нью яармаг хаусинг прожект” ХХК нь Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгчийн нэг юм. Ц.Ууганбаярыг АТГ-аас шалгаж байгаад батлан даалтад гаргаад буй.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн т...
tentsver.mn | 12 цагийн өмнө

Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх ХЭҮК-оос дэвшүүлс...
tentsver.mn | 22 цагийн өмнө











Метро барих гүйцэтгэгчийн I шатны тендерт долоон улсын 27 ко...
tentsver.mn | 2025-04-29

















